Бүтээгдэхүүний онцлог давуу тал · Шүд цоорохоос 99% хамгаална · Байгалийн гаралтай, хүүхдийн эрүүл мэндэд аюулгүй · Хөөсрөлт багатай, хүүхдэд таатай · Шүдний пааланг нөхөн сэргээдэг · Өнгө, амтыг байгалийн гаралтай эссенциэс гаргаж авсан · Байгальд ээлтэй савлагаатай Хүүхдийн шүдний оо нь Монгол хүүхдийн хэрэгцээнд нийцүүлэн шүдний эмчийн зөвлөмжөөр боловсруулсан амны хөндийн бактерийн эсрэг хамгаалалттай 18 сарын туршид хийгдсэн клиник ба лабораторийн судалгаагаар аюулгүй үр дүнтэй нь нотлогдсон.Найрлага: Ус, кокосын хөөсрүүлэгч, ксилитол, ургамлын глицерин, гидроксиапатит, натри бикарбонат (сод), сорбитол, олафлур (500 ppm фтор), гуарийн резин, наргил модны тос, байгалийн ванилийн ханд, байгалийн гүзээлзгэнийн ханд.Хэрэглэх заавар: Өглөө, орой болон хоолны дараа өдөрт 2 удаа шүдээ угаана. Хүүхдийн насанд тохирох хэмжээтэй шүдний оог (бүйлсний хэмжээтэй) сойз дээр түрхэж, шүдний бүх гадаргууг 2–3 минутын турш зөөлөн угаана. Угаасны дараа амаа цэвэр усаар зайлна. Анхааруулга: · Энэхүү бүтээгдэхүүн нь амны хөндийн эрүүл ахуйн зориулалттай бөгөөд зөвхөн шүдээ угаахад хэрэглэнэ. · 6-аас доош насны хүүхэд насанд хүрэгчийн хяналтад шүдээ угаах ёстой. Хэт их хэмжээгээр залгихаас зайлсхийх хэрэгтэй. · Бүтээгдэхүүнийг өндөр температур, нарны шууд тусгалтай газар байрлуулахгүй байх.